Хэлэлцүүлэгдэж буй өргөдөл: 4849

Тайлбар:

Цагаан дэлийн агуй орчмын газрыг улсын тусгай хамгаалалтанд авах тухай шаардлага:

Монгол улсын хамгийн том урт агуй бөгөөд газрын доорх байгалийн үзэсгэлэнт байдал, тогтоцын хувьд дахин давтагдашгүй, дотроо 2 нуур, мөсөн танхим, амьтны үлдэгдэл яс, ховор нандин агуйн бүрдэлтэй.

Агуйн бүс нутгийг тусгай хамгаалалтад авсан байдал:

Дорноговь аймгийн МХГ-аас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, бүх сумдын Засаг дарга нарт түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар 2008.10.13 өдрийн 38/05/15-713 тоот дүгнэлт зөвлөмж, хүргүүлсэн байна. Үүний дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Үүнд:

2011 онд агуйн амыг тойрсон 3.63 га газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад,

2013 онд дээрх 3.63 га газрыг оролцуулан 116 га газрыг Айраг сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад,

2014 онд 116 га газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан зэрэг болно.

Цагаан дэлийн агуйн бүс нутагт явуулсан ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа:

1968 онд хайлуур жонш олборлож байсан.

2000-2004 онд “Таван баатар” ХХК 2004-2006 онд “Эрдэс плазм” ХХК

2007-2010 онд “Эжунмэн” ХХК /ашиглалт/ 116 га талбайд Хувиараа жонш олборлогчид

Ашигт малтмал олборлохтой холбоотойгоор үүссэн хор уршиг:

Агуйн жоншийг эвдэж авснаас, нуранги үүсэж соёлын өвийг бүртгэхэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон Ашиглалтын үйл ажиллагаанаас үүссэн тоос шороо, тэсэлгээний дуу чимээнээс шалтгаалан иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа, амьдрах хэвийн нөхцөл алдагдсан, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа, усны хомсдол үүсгэж байгаа болно.

Иймд Цагаан дэлийн агуйн орчимийг улсын тусгай хамгаалалтанд авах шаардлагатай байгаа болно.

Товч утга:
Цагаан дэлийн агуй орчмын газрыг улсын тусгай хамгаалалтанд авах тухай
Өргөдөл:

Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйн орчимд аж ахуйн нэгж, иргэд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа агуйн амыг дэлбэлж түүх, соёлын дурсгалт газрын байгалийн унаган тогтоцыг алдагдуулсан, тухайн орчны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас их хэмжээний тэсэлгээний дуу чимээ, тоос шороо үүсч байгаа нь хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа тул шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцон, учирсан гэм хорыг арилгуулах

 

Огноо Гарчиг Хариулт Сүүлийн хариулт
2014-12-16 14:09:39 Байгалийн унаган төрхийг нөхөөн сэргээх тухай 3 хариулт 2014.12.16 14:12 С.Заяадэлгэр

Өргөдлийн мэдээлэл

4849
PDF
6
2014-12-15 аас 2015-01-15 хүртэл