Хэлэлцүүлэгдэж буй өргөдөл: 463

Тайлбар:
Товч утга:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлэх, шаардлага, стандартыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох
Өргөдөл:
Галт тэрэгний машинчаар ажилладаг бөгөөд 2002 онд ажлаа гүйцэтгэж байхад нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, хүхрийн хүчил тээвэрлэж явсан ачааны автомашин төмөр замын гарам дээр галт тэрэгний урдуур дайрч гарсны улмаас үйлдвэрлэлийн осол гарч хүхрийн хүчил цацагдан хүчилд түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа 70-80 хувиар алдсан. Засгийн газар хууль хэрэгүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хайхрамжгүй ханддагаас шалтгаалан үйлдвэрлэлийн осол тогтмол гарч, жил ирэх тусам олон хүн тахир дутуу болж, амь насаа алдаж байна. Иймд Монгол улс 1997 онд нэгдэн орсон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн конвенциор хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэх, олон улсын стандарт, хэм хэмжээг дотоодын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжид хэрхэн тусган хэрэгжүүлж байгаад хяналт тавихыг хүссэн.
Огноо Гарчиг Хариулт Сүүлийн хариулт

Өргөдлийн мэдээлэл

463
PDF
6307
2016-09-19 аас 2016-11-19 хүртэл