Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар Нэр бүхий 31 иргэнээс
Товч утга Иргэдээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул уг хуулийг шинэчлэн гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах арга хэмжээг нарийвчлан тусгах асуудлаарх өргөдөл
Өргөдлийн дэлгэрэнгүй

         Иргэдээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул уг хуулийг шинэчлэн гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах арга хэмжээг нарийвчлан тусгах, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хүчирхийлэлд өртсөн, амь насанд нь аюул учрах эрсдэлтэй тул түр хамгаалах байранд байгаа иргэний нийгмийн асуудлыг шийдвэрлэх,  уг хуулийг “Гэр бүлийн тухай” хуультай уялдуулах, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт бусдын эрхийг хүндэтгэх, гэр бүлийн соёл, эцэг, эх байх үүрэг хариуцлага, хүчирхийллээс ангид хүмүүжүүлэх талаар тусгах шаардлагатай байгаа тул “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтийн оролцоотой яаралтай хэлэлцэхийг хүссэн  өргөдөл ирүүллээ.

Улсын Их Хурлаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2007 оны 225 дугаар тогтоолоор батлан гаргасан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байна.

         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эргүүлэн татан авсан.

          Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

        

Өргөдлийн хариу

           Иймд иргэдийн өргөдлийг нэгтгэн Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэн тус Байнгын хороотой хамтран уг хуулийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллагуудын санал авах хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

          Иргэдээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой саналуудыг ирүүлсэн тохиолдолд Өргөдлийн байнгын хороо уг хуулийн төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх боломжтой юм.