Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар 5119, 4863
Товч утга “Монгол Улс нэгдэн орсон олон улсын конвенц, протоколоо хэрэгжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа” асуудлаар тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл
Өргөдлийн дэлгэрэнгүй

         Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцаа нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Хөдөлмөрийн тухай хууль Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулагдаж байна.

          Монгол Улс НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-д 2009 онд нэгдэн орсон.

Уг конвенцийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн зах зээлд ажил хайх, ажилд орох болон ажиллах боломж нөхцөлийг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын олон улсын гэрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, ажил эрхлэлтийн тухай 168 дугаар зөвлөмжид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил, хөдөлмөр нь боломжтой бол өөрийн сонголтод нь нийцсэн байхаар заасан байна.

          Монгол Улс 2009 онд дээрх конвенцид нэгдэн орсноос хойш 2013 онд Засгийн газрын “Конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” 281 дүгээр тогтоол гарган ажиллаж байна.

          Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.7 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заажээ. Энэ заалтыг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэмж оруулсан бөгөөд уг жагсаалтыг баталснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд ажиллуулах боломжтой ажлын байрыг тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг хэрэгжилт хангагдах юм.

Гэтэл уг хуулийн заалт хэрэгжихгүй 7 жил өнгөрч байна.

Өргөдлийн хариу

        Иймд Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсон, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлийг Засгийн газарт өгч шийдвэрлэлээ.