Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь аймгийн иргэд, Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн албан хаагчид, эцэг эхийн төлөөлөл болох нийт 352 иргэнээс 29 өргөдөл
Товч утга Иргэдээс боловсролын салбарын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бодлого, шийдвэрт тусгуулах хүрээнд дараах асуудлаар өргөдөл ирүүлжээ. Үүнд: -Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг тогтвортой, тууштай хэрэгжүүлэх; -Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, хот төлөвлөлт, орон сууцны шинэ хорооллын төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг хамтад нь цогц байдлаар төлөвлөх; -Суурь боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг батлахдаа эрдэмтдийн судалгаа, саналыг анхааран үзэх, сургалтын хөтөлбөр дэх эрүүл мэндийн хичээлийн цагийг хэвээр үлдээх; -Сургалтын хөтөлбөрт Монгол Улсын түүх, өв соёл, эх хэл, ёс заншлын агуулгыг нэмэгдүүлэх, үндэсний уламжлалаа хадгалсан ёс суртахуунтай хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх; -Сурах бичгийн агуулга, чанарыг сайжруулах, хямд өртөгтэй, хүртээмжтэй болгох, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс шинэ сурах бичгээр хангах; -Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед эвтэй, хөнгөн, хямд өртөгтэй болгох талаар анхаарах; -Малчдын 6 настай хүүхдийн боловсролын асуудлыг шийдвэрлэхдээ тэдгээрийн нас, амьдрах орчин, асран хамгаалах боломж нөхцөл, малчны амьдралын дадалд суралцах насны онцлогийг харгалзан үзэх; -Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг хэвээр үлдээх, багш нарыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах; -Хувийн өмчийн сургуулиудын төлбөрийн хэмжээ, сургалтын чанарт хяналт тавих.
Өргөдлийн дэлгэрэнгүй

Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 84, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр ажиллах үеэр нийт 13 сургууль, 27 цэцэрлэгийн багш ажиллагсадтай уулзаж санал, хүсэлтийг хүлээн авч, зарим сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав.

2015.05.19-нд “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Өргөдлийн хариу

2015.06.04-ны 11 дугаар тогтоолоор Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хангахыг Засгийн газарт чиглэл болгов.