Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар 3649, 6537, 6724, 7738, 7739, 7740, 7741, 7742, 7836, 7837
Товч утга “Босоо хөх Монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн төлөөлөл бүхий 17114 иргэнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын алтны орд байрлах Ноён уул нь 2009 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д хамааран ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулалгүй өнөөг хүрсэн бөгөөд тус уулын хэд хэдэн амнаас Хүннүгийн үеийн булш, археологийн олдворууд олдсон тул нутгийн оршин суугч иргэд байгалийн онгон төрхөөр нь хадгалагдаж улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн” асуудлаар тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл
Өргөдлийн дэлгэрэнгүй

Уг асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Ноён уулийн эргэн тойронд” хэллэцүүлгийг Уул уурхайн яам, Татварын ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга, “Сентерра гоулд Монголиа” ХХК, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулж иргэдэд Гацууртын ордын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байна.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос иргэдийн өргөдлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх санал ирүүлсэн байна.

Өргөдлийн хариу

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт "Улсын Их Хурал Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах талаар нэн даруй шийдвэрлэж, хариуг тус Байнгын хороонд эргэн мэдэгдэх тухай Засгийн газарт 2015 оны 06 дугаар сарын 03-ны 7/5047 тоот хүргүүллээ.