Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар 7990,7658, 7657, 7656, 7655, 7654, 7653, 7652, 7613
Товч утга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа тухай.
Өргөдлийн дэлгэрэнгүй

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчтэй газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаа, иргэдийн эрхийг хамгаалж өгөх тухай, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас зөвхөн нэг аж ахуйн нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулан иргэдээс санал авч байгаа нь иргэдэд сонголт хийх боломж олгохгүй байгаа тухай, төсөл хэрэгжүүлэхээр “Заг” ХХК эрх авсан гэх боловч 2 жилийн хугацаанд барилгажуулах ажил хийгдээгүй, НИТХ-ын тогтоолоор баталсан журамд төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаагүй иргэдийн тухай зохицуулалт хангалтгүй байгаа талаар гомдол, хүсэлт гаргасан.

Ажлын хэсэг 2015 оны 04 дүгээр сарын 20-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 байршилд үйл ажиллагаа явуулж буй “Баганат Өргөө” ХХК, “Гангар инвест” ХХК, “Асар Өргөө” ХХК, “Буурал Сутай” ХХК-н үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлаар саналыг нь сонсож ярилцсан.

2015 оны 04 дүгээр сарын 22-нд Баянзүрх дүүргийн 13,14-р хорооны иргэдийн “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”, Нийслэлийн гэр хорооллын газар, төсөл хэрэгжүүлэгч “Цагаан хуаран” ХХК-нийн захирал Ганзориг нартай уулзалт зохион байгуулж иргэдийн гомдол, хүсэлтийг нь хүлээн авсан.

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 38 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн саналыг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох зорилгоор аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү нар болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох 18 компанийн төлөөлөл оролцсон.

Өргөдлийн хариу

2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өглөө.