Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар №8900
Товч утга Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай Дорнод аймгийн Халх гол сумын “Нутгийн зөвлөл” Д.Туяа Дорнод аймгийн Халх гол сумын 1-р баг иргэн Б.Хоролмаа “Дархан Монгол ногоон нэгдэл” ТТБ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш,
Өргөдлийн дэлгэрэнгүй

Дорнод аймгийн Халх гол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид болон тус сумын иргэд, “Дархан Монгол ногоон нэгдэл” Төрийн бус байгууллагаас  иргэдийг төлөөлөн “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолыг батлан гаргахдаа орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, нийгэм, эдийн засаг, экологийн сөрөг нөлөөллийг тооцоолоогүй гаргасан тул уг тогтоолыг хүчингүй болгох асуудлаарх 3900 иргэний өргөдлийг тус Байнгын хороонд ирүүлсэн

Өргөдлийн хариу

Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 12 дугаар 01-ны өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3900 иргэний өргөдлийн дагуу Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсож, хуралдааны тэмдэглэлээр Монгол Улсын Засгийн газарт тодорхой чиглэл өглөө

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах