Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар 444, 727, 854, 901
Товч утга “Шинээр худалдаж авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй иргэдийг хохироож байгаа, мөн айл өрхүүд цахилгааны төлбөрөө аж ахуйн нэгжийн тарифаар төлж байгаа" асуудал
Өргөдлийн дэлгэрэнгүй

Иргэдийн шинээр худалдан авсан орон сууцны талбай хуулийн этгээдтэй байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан хэмжээнд хүрэхгүй, иргэд илүү мөнгө төлж хохирч байгаа тухай өргөдөл ихээр ирж байна.

Өргөдлийн хариу

Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т "Өргөдлийн байнгын хороо нь өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонгох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу тайлбар авах ээлжит уулзалтыг Өргөдлийн байнгын хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан. Уг уулзалтаар шинээр худалдан авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй иргэдийг хохироож байгаа асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авч иргэдийг хохироож байгаа шалтгаан нөхцлийг тодруулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгт албан тоот илгээв.