Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар Нэр бүхий 380 иргэний өргөдөл
Товч утга Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын ахмадын хороо, ажиллагсдын төлөөллөөс Улсын Их Хурал дахь намын бүлгүүдэд хандаж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг /хуучин нэрээр/ дахин байгуулж, эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгыг эмнэлэг болгох талаар иргэдийн гаргасан өргөдөл
Өргөдлийн дэлгэрэнгүй

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг /хуучин нэрээр/ шинэ барилгыг эмнэлгийн зориулалтаар нь хөрөнгө оруулан дахин өөрчлөх болсонд баярласнаа илэрхийлж дараах саналуудыг гаргасан байна. Үүнд

1. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зориулсан хөрөнгө оруулалтыг дахин сэргээж, эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлийг зориулалтаар нь ашиглахыг шийдвэрлэж өгөх.

2. Тус объектийг Клиникийн эмнэлэг болгосон нөхцөлд Төрийн тусгай албанаас тэтгэвэрт гарсан ахмадуудад үйлчлэх тасаг, хэсгийг бий болгож, бидний өвчин зовлонг ойлгож мэддэг, бидэнд үйлчилдэг хуучин эмнэлгийн эмч, сувилагч нарыг үлдээж нийгмийн асуудлыг шийдвэрлэн өгч туслалцаа үзүүлэхийг хүссэн өргөдүүдээ ирүүлсэн байна.

Өргөдлийн хариу

Өргөдлийн байнгын хорооноос Хууль зүйн сайдад 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/763 тоотоор явуулсан албан бичиг

Хууль зүйн сайдын Өргөдлийн байнгын хороонд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/354 тоотоор ирүүлсэн албан бичиг