Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар Нэр бүхий 2 иргэнээс
Товч утга Иргэдээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дахь заалт хэрэгжихгүй байгаагаас энгийн байгууллагад ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээ цэргийн алба хаасан жилдээ хөрвүүлэн тооцуулж чадахгүй хохирч байгаа тухай
Өргөдлийн дэлгэрэнгүй

Ажлын хэсэг болон Батлан хамгаалах яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын газрын холбогдох албан тушаалтнаас бүрдсэн  дэд хэсэг 2014 оны 01 дүгээр сарын 21, 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд тус тус хуралдаж, холбогдох яамдаас мэдээлэл  лавлагаа аван “Цэргийн албан хаагч цэргийн алба хаах насны хязгаарт хүрэн цэргийн тэтгэвэр тогтоолгосон боловч өндөр насны тэтгэвэр тогтоогдох насанд хүрээгүйн улмаас 5-10 жилийн хугацаанд иргэний байгууллагад ажилласан жилээ тооцуулан тэтгэвэр тогтоолгох боломжгүй байгаа нь иргэнд хохиролтой байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хэрэв иргэн өөрөө хүсвэл цэргийн алба хаасны тэтгэвэр болон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой гэдгийг хуулиар тодорхой заах, мөн цэргийн албанд 20, 25 жил ажилласан иргэдийн энгийн байгууллагад ажилласан жилийг цэргийн алба хаасан жилд хөрвүүлэн тооцох боломжийг хуульчлах нь зүйтэй байна.

Өргөдлийн хариу

Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох заалтыг боловсронгуй болгох талаар судалж Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болголоо.