Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар Нэр бүхий 5 иргэнээс
Товч утга Төрийн албаны тухай хуулийн 27.1.8 дахь заалт буюу Төрийн албан хаагчид эмчилгээний зардлын дэмжлэг үзүүлэх тухай заалт огт хэрэгжихгүй байгаа тухай
Өргөдлийн дэлгэрэнгүй

    Төрийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 27.1.8 дахь заалтад “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”, 27.4-т “27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасны дагуу уг  нийгмийн баталгаагаар хангагдах эрхтэй байна.

    Төрийн албан хаагчийн уг нийгмийн баталгааг хангах үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх арга зүйгээр хангах, Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний жагсаалт, санхүүжүүлэх аргыг журамлан тогтоох, Даатгалын зөвлөл эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх дээд хязгаарыг жил бүр тогтоох үүрэгтэй оролцохоор байна.

    ӨБХ-ноос нийт яам, агентлагуудаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 8 дахь заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл авахад байгууллагын төсөвт албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зориулалтаар мөнгө тусгагддаггүй учир уг заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байгаа тухай мэдэгдсэн. Мөн хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар өнөөдрийн хүртэл батлан мөрдөөгүй байна.

Өргөдлийн хариу

   Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Засгийн газарт Хуулийн заалтыг хэрэгжүүлэх тухай чиглэл өглөө.