Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар нэр бүхий 2 иргэнээс
Товч утга Ахмад уурхайчид цалингийн 45 хувьтай тэнцэх хэмжээгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд дундаж тэтгэвэр 273 854 төгрөг байна. Иймд гадаадын жишгээр газрын гүнд ажилласан иргэдэд тэтгэвэр тогтоох хувь хэмжээг нэмэх, газрын гүнд ажилсны нэмэгдэл, эсхүл нэг удаагийн нөхөн төлбөр олгуулах
Өргөдлийн дэлгэрэнгүй

 Хөдөлмөрийн тухай хуульд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх талаар 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно гэж заажээ.

  Уг хуульд заасны дагуу Засгийн газраас 2001 оны 146, 2003 оны 116, 2011 оны 116, 2012 оны 45 дугаар тогтоолоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чавдараа алдсан иргэдэд 5 удаагийн нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас олгосон байна. Үүнд уул уурхайн салбарт ажиллаж байгаад тахир дутуу болсон иргэд хамрагджээ.

 Гадаадын туршлагаас үзэхэд ХБНГУ, ОХУ, Казакстан, Украйнд газрын гүний нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр харьцангуй өндөр, хэрэглээний үнийн индекстэй харьцуулан жил бүр нэмэгддэг, эсхүл өндөр насны тэтгэвэр дээр тусгай зориулалтын сангаас сар бүр нэмэгдэл /нөхөн төлбөр/ олгодог эрх зүйн зохицуулалттай бөгөөд уг тусгай зориулалтын сан нь улсын төсөв, орон нутгийн төсөв болон уурхайгаас төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжин гүний /нүүрсний/ уурхайчдад нөхөн төлбөр олгодог байна. Мөн Украйнд өндөр насны тэтгэврийн хэмжээг амжиргааны баталгаажих доод түвшинг 3 дахин нугалснаас багагүй байх, уурхайчдын хүүхдийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг туршлага байна.

  Монгол Улсад уул уурхайн салбарт ажиллагсадын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбогдон уурхайчдын нийгмийн хамгааллын асуудал тулгарах нь зайлшгүй тул урьдчилан эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай юм.

Өргөдлийн хариу

   Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 08-ны 07 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөв.