ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДЛААР ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ 12 ДУГААР ТОГТООЛ

  • 2015 оны 06 сарын 17

Байнгын хороо гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуулиар зохицуулах болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийн барилга байгууламж барих ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх, “100 мянган айлын орон сууц” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг төсөл хэрэгжих хугацаатай уялдуулан төлөвлөж, хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, төслийн ач холбогдлыг иргэдэд тайлбарлан таниулах, мэдээлэл өгөх ажлыг тасралтгүй явуулахыг Засгийн газарт чиглэл болгов.

Тогтоол батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, иргэдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах, дэд бүтцийн барилга байгууламж барих үйл ажиллагааны норм дүрэм сайжрах, хөрөнгө оруулалтыг уялдуулах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлд ахиц гарах ач холбогдолтой.