Байнгын хорооны 2014 оны 01 тоот тогтоол "Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэл өгөх тухай"

  • 2014 оны 04 сарын 16

Өргөдлийн байнгын хороонд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг тогтоохтой холбогдсон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн өргөдлийг иргэнээс ирүүлсэн.
Өргөдлийг судлах явцад хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлага гарсан тул Байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн биелэлтийг хангах арга хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг болон дэд хэсэг 2014 оны 01 дүгээр сарын 21, 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд тус тус хуралдаж, "Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоол нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт нийцэхгүй буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан заалт хэрэгжихгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Байнгын хорооноос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, хуульд нийцээгүй тул Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг өөрчлөхийг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй" гэсэн санал, дүгнэлтийг гаргалаа.
Байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч, Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан 2014 оны 2 дугаар улиралд багтаан тус Байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгохоор шийдвэрлэлээ.

Байнгын хорооны тогтоолыг "Хавсралт файл" хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл