Мэндчилгээ

  • 2014 оны 12 сарын 17

 

Өргөдлийн байнгын хороо хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нийгмийн болон парламентат ёсны хөгжлийн бодит шаардлагаар олон улсын жишгийн дагуу 2012 онд анх байгуулагдсан.
Өнгөрсөн хугацаанд жилд 3-4 мянган өргөдөл ард иргэдээс хүлээн авч шийдвэрлэж ирсэн бөгөөд үүний 95 орчим хувийг хувийн буюу ахуйн шинжтэй хүсэлтүүд эзэлж байсан бол 2015 он гарсаар 30 гаруй мянган иргэн 2000 орчим өргөдөл гаргасны 25 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн өргөдөл болж чанарын хувьд өөрчлөлт гарсан байна. Энэ нь иргэд Өргөдлийн байнгын хорооны чиг үүргийг ойлгох ойлголт сайжирснаас гадна хамтран эрх ашгаа хамгаалах, хууль тогтоох үйл ажиллагаанд зөв хэлбэрээр оролцох хандлага нэмэгдсэнийг харуулж байна.

Манай байнгын хороо дүрмээ шинэчилж, нэг сонгуулын тойрог буюу 1 аймгийн иргэдээс нэг сарын хугацаанд 100-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд нь танилцуулан саналыг авч ажиллах, нэг аймаг, дүүргээс 500-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хороон ы гишүүд газар дээр нь очиж танилцах, 900-аас дээш иргэний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанаар шууд  авч хэлэлцэх дэгтэй болсон. Түүнээс гадна чухал асуудал байвал нэг хүний өргөдлөөр ч Байнгын хороо хуралдаж ажилласан болохыг тэмдэглэн хэлэхэд таатаай байна.

Өргөдлийг судлах хүрээнд газар дээр нь танилцах, хяналт шалгалт хийх, хэлэлцүүлэг, ажил хэргийн уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, веб сайтаараа дамжуулан цахим өргөдөл хүлээн авах, шийдвэрлэн хариуг нь шуурхай мэдээлэх шинэ системийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Байнгын хороо байгаль орчин соёлын өвийг хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг бүхий л салбарыг хамарсан тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөдлөөр хэлэлцэж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Засгийн газар, эрх бүхий байгууллагуудад чиглэл, санал хүргүүлэх 30 гаруй тогтоол, тэмдэглэл гаргаж шийдвэрлэлээ.

Цаашид иргэдийн санал, хүсэлтийн дагуу амьдрал дээр хэрэгжихгүй байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж, шаардлагатай бол боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодитоор хангаж ажиллах болно.

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах