Боловсролын тухай хуулийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангаж, зөчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв

  • 2014 оны 05 сарын 20

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2014.05.20-ны өдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилт болон энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зарим иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг авч хэлэлцлээ.

Иргэн О.Эрдэнэцэцэг “Төрийн өмчийн сургуульд 28 жил ажилласан хэдий ч 2013 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хувийн сургуульд ажиллаж байсан гэсэн шалтгаанаар Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан мөнгөн тэтгэмжийг авч чадахгүй байгаа”, иргэн Г.Цогбадрах “өндөр насны тэтгэвэр тогтоохоос өмнө өвчний улмаас нас барсан тохиолдолд мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох” агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг хуульд оруулах”, иргэн Д.Дамдинсүрэн, С.Дэлгэрмаа нар “... их, дээд сургуульд ажилласан иргэд мөнгөн тэтгэмж авах боломжгүй болсон тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж их, дээд сургуулийг хамруулах” саналыг тус тус ирүүлсэн.

 Өргөдлийн байнгын хороо хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 43.3 дахь хэсгүүд хоорондын зөрчлийг арилгах, мөн хуулийн заалтад их, дээд сургуульд ажилласан иргэнийг хамруулах, хуулийн шаардлагыг хангасан боловч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан иргэн, түүний гэр бүлийн гишүүнд дээрх мөнгөн тэтгэмжийг олгох боломжтой эсэх талаар судлан эрх зүйн зохицуулалт хийх саналаа боловсруулан танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгох шийдвэр гаргав

Шийдвэрийг "Хавсралт файл" хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл