Өргөдлөө хэрхэн гаргах вэ?

  • 2014 оны 12 сарын 06

Өргөдлөө хэрхэн гаргах вэ?

Шуудангаар дамжуулан бичгээр илгээхдээ: Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Төрийн ордон -14201, Сүхбаатарын талбай 6 гэсэн хаягаар

  • Төрийн үйлчилгээний цэг /ТҮЦ/ машинаар дамжуулан

  • УИХ-н Тамгын газрын иргэд хүлээн авах ажилтанд хандан амаар /Сүхбаатар дүүрэг, Төрийн ордны чанх ард байрлах/

  • www.sc-petition.parliament.mn хаягаар цахим хэлбэрээр гаргаж болно.

     

Өргөдөлд ямар мэдээллүүд байх шаардлагатай вэ?

Өргөдөлд ИРГЭН ТАНЫ ямар мэдээллүүд байх шаардлагатай вэ?

Өргөдөлд,

  • Ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр,

  • Регистрийн дугаар,

  • Өөрийн оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг,

  • Холбоо барих утасны дугаарыг заавал бичээрэй.

Мөн өргөдлийнхөө агуулгыг ойлгомжтой, тодорхой бичихийг Иргэн Танаас хүсье.

 

Таны өргөдлийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос дараах үйл ажиллагаа явуулна:

Иргэн бүр Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

/Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1.12 дахь заалт/

Өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос дараах үйл ажиллагаа явуулна:

  • Өргөдлийг үндэслэн нээлттэй сонсгол зохион байгуулах;

  • Өргөдлийг нарийвчлан судалж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулах;

  • Хууль санаачлах эрхтэй субьектэд хууль санаачилуулахаар хүргүүлэх;

  • УИХ-аар шийдвэр гаргуулахаар зөвлөмж гаргах, УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэх;

  • Хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хяналт шалтгалтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтанд албан шаардлага, даалгавар, мэдэгдэл, зөвлөмж өгөх;

  • Өргөдөлд дурдсан асуудал нь хуулиар бусад байгууллага, албан тушаалтны бүрэн эрхэд харьяалагдахаар бол холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн, шийдвэрлүүлнэ.

     

Таны өргөдлийг ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх,хариу өгөх хугацаа

  1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болох ба хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

  2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдлыг шйдвэрлэх тухай хуулийн 16-р зүйл/

 

Өргөдлийг хянан үзэхгүй байх үндэслэл бий юу?

Дор дурдсан нөхцөл байгаа бол өргөдлийг хянан үзэхгүй байж болно. Үүнд:

Хууль бус үйлдэл хийхийг шаардсан, доромжилсон, дарамталсан, тулган шаардсан зэрэг агуулгатай;

  • Өргөдөл тодорхой нэр, хаяггүй, гарын үсгээ зураагүй;

  • шүүхийн шийдвэрээр эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй;

  • УИХ-д, УИХ-ын гишүүнд өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

  • Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа өргөдлийг хянан үзэхгүй болно.

/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дугээр зүйл, ӨБХ-ны дүрмийн 6.11 дэх заалт/