Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Иргэдээс Улсын Их Хуралд хандаж гэр олгуулах асуудлаар гаргасан өргөдлийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар танилцууллаа.
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2014.05.20-ны өдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилт болон энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зарим иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг авч хэлэлцлээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Мэргэшсэн нягтлан бодогчид сар тутам мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газар тогтооно.
Байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор Цэргийн албан хаачийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн биелэлтийг хангах арга хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Өргөдлийн байнгын хороонд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг тогтоохтой холбогдсон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн өргөдлийг иргэнээс ирүүлсэн.