Эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог шинэчлэн сайжруулах, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар Засгийн газарт чиглэл өглөө.
Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд халамжийн үйл ажиллагааг сайжруулах, төсөв, хөрөнгийг үр дүнтэй зарцуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар үүрэг болголоо.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь хэсгийн "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах" гэсэн заалтыг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөв
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийн тухай 2014.05.20-ны өдрийн №03 Өргөдлийн байнгын хуралдааны тэмдэглэлээр үүрэг өглөө.
Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 258 тоот тушаалаар баталсан “Нэмэгдэл олгох тухай” журамд өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл болгов.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг боловсронгуй болгох талаар судалж Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болголоо.