Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүдийн саналыг тусган Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар дараах авах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгов
Агаарын бохирдол. түүний хор хохирлыг бууруулах талаар арга хэмжээ нэн даруй авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай
Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай
Уул уурхай, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгосугай
Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн 1059 иргэнээс Тост,Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах талаар ирүүлсэн өргөдлийн асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайл Н.Батцэрэгийн мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Засгийг газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл өгсөн тогтоол гаргалаа
Байнгын хорооны 2015 оны 12 дугаар 01-ны өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3900 иргэний өргөдлийн дагуу Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсож Монгол Улсын Засгийн газарт тодорхой чиглэл өглөө
Монгол Улсын хууль, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцож, албан тушаалыг өөрчлөх асуудлыг нэн яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар / Ч.Сайханбилэг/-т чиглэл болголоо
Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Баг, хороодын эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийн талаар хэлэлцэж Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, төрийн үйлчилгээг хүргэж ажилладаг засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох баг, хорооны хуульд заасан ихэнх чиг үүрэг нь тодорхой бус, Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1-д “бие дааж” ажиллахаар заасан боловч хэрэгжилт хангалтгүй буюу эрх зүйн орчин нөхцөл бүрдээгүй, үйл ажиллагаа явуулах төсөв, санхүүгүй /урсгал зардлыг дүүргээс шийдвэрлэдэг/ байна.