Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилттэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдөл, төсөл хэрэгжүүлэгч зарим аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хэлэлцээд дараах арга хэмжээ авч ажилллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо /2015.06.03/ хуралдаж Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийн талаар хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо /2015.06.03/ хуралдаж, Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2015.05.12/ хуралдаж Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогтын мэдээллийг сонсов
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 4-р сарын 22-ны Лхагва гарагийн ээлжит хуралдаанаар Иргэн Б.Ууганбаяраас “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол хууль тогтоомжид нийцээгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаас хүчингүй болгох асуудлыг хэлэлцлээ
" Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хуулийн заалт хэрэгжихгүй байгаа" асуудлаар ирүүлсэн өргөдлийн хүрээнд Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсож, хуулийн хэрэгжилтийг хэлэлцсэн тухай
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны /2015.02.18/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцааж эзэмших хүсэлт гаргасан 3375 иргэний өргөдлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл өглөө.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах, шаардлагатай тохиолдолд хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл өглөө.
Уул, уурхайн салбарт газрын дор болон хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй иргэдийн нийгмийн баталгааг хангах, Налайхын уурхайд ажиллаж байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нэг удаагийн нөхөн төлбөр олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл өглөө.