Хэлэлцүүлэгдэж буй өргөдөл: 23

Тайлбар:
Товч утга:
Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах
Өргөдөл:
Байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулах явдал орон нутагт их гарч байна. Ялангуяа ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлоо арилгахгүй, нөхөн сэргээхгүй хаях явдал газар авч байна. Иймээс холбогдох байгууллагуудын хяналтыг сайжруулах, компаниудаар нөхөн сэргээлт хийлгэж, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргаж, нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Огноо Гарчиг Хариулт Сүүлийн хариулт

Өргөдлийн мэдээлэл

23
PDF
7755
2016-12-05 аас 2016-12-19 хүртэл