Өргөдлийн байнгын хорооны тухай

  • 2016 оны 07 сарын 22

Өргөдлийн байнгын хороо нь Улсын Их хурлыг Иргэдтэй холбогч гүүр юм

Улсын Их Хурлаас 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Өргөдлийн байнгын хороо байгуулагдсан.

Өргөдлийн байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.4, 20.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх, өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонгох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Өргөдлийн байнгын хорооны дарга:

1.Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ

Гишүүд:

2.Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ

3.Магваны БИЛЭГТ

4.Цэдэнгийн ГАРАМЖАВ

5.Дорждамбын ДАМБАОЧИР

6.Гомбожавын ЗАНДАНШАТАР

7.Дакейн МУРАТ

8.Батсүхийн НАРАНХҮҮ

9.Шатарбалын РАДНААСЭД

10.Даваажанцангийн САРАНГЭРЭЛ

11.Гомбожайн СОЛТАН

12.Агваансамдангийн СҮХБАТ

13.Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН

14.Намсрайн ЦЭРЭНБАТ

15.Бямбасүрэнгийн ЭНХАМГАЛАН

16.Лувсангийн ЭНХБОЛД

Өргөдлийн байнгын хорооны дүрэм.pdf