Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг судлах ажлын хэсэг хуралдлаа

  • 2015 оны 12 сарын 01

Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий үүрэг бүхий дэд ажлын хэсэг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Даваа гарагт Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд хэсэг хуралдлаа.

Дэд ажлын хэсгийн хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар болон Өргөдлийн байнгын хорооны төлөөлөл оролцлоо.

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2010 оны Ус үндэсний хөтөлбөр батлах тухай 24 дүгээр тогтоол, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэл хангахад шаардлагатай арга хэмжээг хэрхэн авч ажиллах талаар санал солилцлоо.