Өргөдлийн байнгын хорооны даргаар Мөнхөөгийн Оюунчимэгийг улируулан сонгохыг Байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ

  • 2019 оны 05 сарын 09

Өнөөдрийн /2019-05-08/ хуралдааны хоёр дахь асуудлаар Өргөдлийн байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийж, УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.”, мөн “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож.” гэж тус тус заасны дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох санал оруулж байна гэлээ.

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох нь зүйтэй хэмээж, өмнөх хугацаанд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд цаг алдалгүй хяналт тавьж ажилласан болохыг дурдан дэмжиж буйгаа илэрхийлж байв. Ингээд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох тухай санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 682
Дэмжиж байна
63.8% (435)
Дэмжихгүй байна
35.5% (242)
Санал өгөх Үр дүн харах