Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлгээс гаргасан саналууд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тусгагдан батлагдлаа.

  • 2016 оны 11 сарын 30

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРГАСАН САНАЛУУД

“ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР”-Т ТУСГАГДАН БАТЛАГДЛАА

             Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ур чадвар олгох, хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаархи иргэдийн саналыг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах зорилгоор “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд оролцогчдоос гаргасан саналуудыг нэгтгэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлсэн билээ. Уг тогтоолын төсөл 2016.11.24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа.

Тогтоолд Өргөдлийн байнгын хорооноос гаргасан дараахь саналууд туссан байна. Үүнд:

-Байнгын болон түр ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих;

-Иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажлын байранд зуучлах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх;

-Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт, шалгалт, хүнд суртлыг арилгах;

-Хөдөлмөрийн биржээр дамжуулан тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цагийн хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх;

-Ажлын байрны эрэлт, хэрэгцээнд үндэслэж богино хугацаанд мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчнийг бэлтгэх.

 

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО