Ж.Батзандан: Баянзүрх дүүргийн 14-р дунд сургуулийн барилгын хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдлээ

  • 2016 оны 05 сарын 16

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.05.16/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын асуудал гурван жил саатаж буйтай холбогдуулан ажил хариуцаж буй албаны хүмүүс болон тус сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд тус сургуулийн Захирал В.Цэцэгээ нөхцөл байдлыг танилцуулав. Тэрээр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль нь анх 1949 онд байгуулагдсан бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Үндэсний лаборатори, Улсын тэргүүний сургууль юм. Тус сургуулийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон ба ашиглалтын хугацаа дуусаж, нуралт үүссэнээс 2013 оны 12 дугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт гарч, үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Одоогийн байдлаар тус сургуулийн бага ангиуд өөрийн өргөтгөлийн байранд гурван ээлжээр, дунд болон ахлах ангиуд 53, 92 дугаар сургуульд хоёр ээлжээр гурав дахь хичээлийн жилдээ хичээллэж байна гэлээ.

Түүнчлэн, энэхүү нөхцөл байдал нь сурагчдын сурч боловсрох, багш ажиллагсдын хөдөлмөрлөх, аюулгүй тайван орчинд ажиллах эрх, боловрсолын тухай хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчигдсөөр байна гээд энэхүү асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг Өргөдлийн байнгын хорооны даргад уламжлав.

 

Байнгын хорооны дарга Ж.Батзандан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 14-р сургуулийн барилгын хөрөнгийг өнгөрсөн оны төсөвт 5.8 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл тус барилгыг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажил зэрэг бусад шалтгаануудын улмаас энэ мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсэн юм. Мянга гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд холбогдох албаны хүмүүст чиглэл өгч, Засгийн газарт албан бичиг хүргүүлсний үр дүнд энэхүү асуудал нааштайгаар шийдэгдэж, төсөв 10.7 тэрбум төгрөгөөр батлагдсан төдийгүй өнөөдрийн /2016.05.16/ Засгийн газрын хуралдаанаар орохоор болсныг мэдэгдэв.

 

Сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх “Цамхаг констракшн” ХХК-ний захирал Ц.Одгэрэл хэлэхдээ, тус сургуулийн барилгын ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгэх ба 2017 оны 9 дүгээр сард шинэ сургууль ашиглалтад орно