Өргөдлийн байнгын хорооны 2014.12.17-ны өдрийн хуралдааны тойм мэдээ

  • 2014 оны 12 сарын 17

Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдлийг хэлэлцлээ.

Дээрх хуулийн хэрэгжилттэй холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдлийн талаар Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар танилцуулга хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Уул уурхайн сайд Р.Жигжид, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Д.Шижирболд, БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн н.Саранцэцэг, БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, АМГ-ын Кадастрын хэлтсийн өргөдөл зураг зүйн тасгийн дарга Д.Одончимэг, АМГ-ын кадастрын хэлтсийн мэргэжилтэн Д.Баасансүрэн, АМГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар АМГ-ын Эрх зүйн тасгийн мэргэжилтэн Э.Батцэцэг, МХЕГ-ын байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газрын дарга Б.Батсайхан, МХЕГ-ын байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газрын улсын байцаагч Ц.Мөнхцэцэг, МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Өлзийцэцэг, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан /Агуй судлаач/ Э.Авирмэд, Өргөдөл гаргагч /Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүн, ахмад настан/ Н.Батмөнх, Өргөдөл гаргагч. Хөдөлмөрийн баатар, Баянхонгор аймгийн иргэн Д.Самдан, Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын гишүүн Ц.Туяацэцэг нар оролцлоо.

Тухайн асуудлаар Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, О.Баасанхүү, С.Ганбаатар нар үг хэлж Хуулийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалгахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаар Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хэсгийг ахлуулахаар Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг томилж Байнгын хорооны тогтоолын төслийг баталсанаар энэ өдрийн хуралдаан 16.15 цагт өндөрлөв.

 

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА