Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг танилцуулах зөвлөгөөн болов

  • 2015 оны 06 сарын 02

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хамтран зохион байгуулсан “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг танилцуулах зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт боллоо.

Зөвлөгөөний үеэр бэлчээрийн газрыг мэргэжлийн түвшинд, олон жилийн туршид судалж, гаргаж ирсэн үр дүн, бэлчээрийн доройтлын шалтгаан, бэлчээрийн чанарыг сайжруулах хамгийн зохистой арга зүй, түүнийг төр засаг бодлогын болон хэрэгжилтийн түвшинд хэрхэн ашиглах гэх мэт бодит асуудлыг хэлэлцлээ.

Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон БОХХАА-н байнгын хорооны гишүүд, АНУ-ын Хөдөө аж ахуйн департментын төлөөлөгч, олон улсын байгууллагын төлөөлөгчид, шинжлэх ухааны болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Мөн Өргөдлийн байнгын хороо иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн өргөдлийн дагуу нийслэл хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон есөн дүүргийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулсан

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 682
Дэмжиж байна
63.8% (435)
Дэмжихгүй байна
35.5% (242)
Санал өгөх Үр дүн харах