Бүртгүүлэх

Бүртгэлгүй бол бүртгүүлээд
өргөдөл гаргах

Бүртгүүлэхийн тулд заавал имэйл хаягтай байх хэрэгтэй бөгөөд уг имэйл хаягаар таны бүртгэлийг баталгаажуулах болно.

Нэвтрэх

Бүртгэлтэй бол бүртгэлээ ашиглан нэвтэрч өргөдөл гаргах

Мэдээ мэдээлэл

Twitter

Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар Товч утга Хариу
444, 727, 854, 901 “Шинээр худалдаж авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй иргэдийг хохироож байгаа, мөн айл өрхүүд цахилгааны төлбөрөө аж ахуйн нэгжийн тарифаар төлж байгаа" асуудал

Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т "Өргөдлийн байнгын хороо нь өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонгох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу тайлбар авах ээлжит уулзалтыг Өргөдлийн байнгын хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан. Уг уулзалтаар шинээр худалдан авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй иргэдийг хохироож байгаа асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авч иргэдийг хохироож байгаа шалтгаан нөхцлийг тодруулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгт албан тоот илгээв.

 

№8900 Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай Дорнод аймгийн Халх гол сумын “Нутгийн зөвлөл” Д.Туяа Дорнод аймгийн Халх гол сумын 1-р баг иргэн Б.Хоролмаа “Дархан Монгол ногоон нэгдэл” ТТБ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш,

Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 12 дугаар 01-ны өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3900 иргэний өргөдлийн дагуу Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсож, хуралдааны тэмдэглэлээр Монгол Улсын Засгийн газарт тодорхой чиглэл өглөө

нэр бүхий 2 иргэнээс Монгол Улс нэгдэн орсон олон улсын конвенц, протоколоо хэрэгжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай өргөдөл ирүүлсэн.

Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсон, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлийг Засгийн газарт өгч шийдвэрлэлээ.

7990,7658, 7657, 7656, 7655, 7654, 7653, 7652, 7613 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа тухай.

2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өглөө.

3649, 6537, 6724, 7738, 7739, 7740, 7741, 7742, 7836, 7837 “Босоо хөх Монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн төлөөлөл бүхий 17114 иргэнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын алтны орд байрлах Ноён уул нь 2009 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д хамааран ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулалгүй өнөөг хүрсэн бөгөөд тус уулын хэд хэдэн амнаас Хүннүгийн үеийн булш, археологийн олдворууд олдсон тул нутгийн оршин суугч иргэд байгалийн онгон төрхөөр нь хадгалагдаж улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн” асуудлаар тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт "Улсын Их Хурал Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах талаар нэн даруй шийдвэрлэж, хариуг тус Байнгын хороонд эргэн мэдэгдэх тухай Засгийн газарт 2015 оны 06 дугаар сарын 03-ны 7/5047 тоот хүргүүллээ.

6338, 7018 Иргэн П.Норжмаа, Д.Оюунцэцэг нараас Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэн сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн газрыг байгуулж өгөхийг хүссэн өргөдөл ирүүлсэн.

Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилийг хангах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусган ажиллаж биелэлтийг Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан тус Байнгын хороонд эргэн мэдэгдэх тухай 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 7/6308 албан тоотыг Засгийн газарт хүргүүлэв.

6404 Хилийн боомтын тухай хуульд батлагдсанаар Хил хамгаалах болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын чиг үүрэгт өөрчлөлт орсон тухай

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн  байнгын хороо /2015.05.12/ хуралдаж Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогтын мэдээллийг сонсож, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн № 08 тоот Өргөдлийн байнгын хорооны тогтоолоор Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан Улсын Их Хуралд нэн даруй өргөн барих чиглэлийг Засгийн газарт өглөө.

6814 Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн талаар 227 иргэнээс ирүүлсэн өргөдөл

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо /2015.04.29/ Нээлттэй сонсгол хийсэн, Байнгын хорооны 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөв.

Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь аймгийн иргэд, Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн албан хаагчид, эцэг эхийн төлөөлөл болох нийт 352 иргэнээс 29 өргөдөл Иргэдээс боловсролын салбарын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бодлого, шийдвэрт тусгуулах хүрээнд дараах асуудлаар өргөдөл ирүүлжээ. Үүнд: -Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг тогтвортой, тууштай хэрэгжүүлэх; -Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, хот төлөвлөлт, орон сууцны шинэ хорооллын төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг хамтад нь цогц байдлаар төлөвлөх; -Суурь боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг батлахдаа эрдэмтдийн судалгаа, саналыг анхааран үзэх, сургалтын хөтөлбөр дэх эрүүл мэндийн хичээлийн цагийг хэвээр үлдээх; -Сургалтын хөтөлбөрт Монгол Улсын түүх, өв соёл, эх хэл, ёс заншлын агуулгыг нэмэгдүүлэх, үндэсний уламжлалаа хадгалсан ёс суртахуунтай хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх; -Сурах бичгийн агуулга, чанарыг сайжруулах, хямд өртөгтэй, хүртээмжтэй болгох, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс шинэ сурах бичгээр хангах; -Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед эвтэй, хөнгөн, хямд өртөгтэй болгох талаар анхаарах; -Малчдын 6 настай хүүхдийн боловсролын асуудлыг шийдвэрлэхдээ тэдгээрийн нас, амьдрах орчин, асран хамгаалах боломж нөхцөл, малчны амьдралын дадалд суралцах насны онцлогийг харгалзан үзэх; -Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг хэвээр үлдээх, багш нарыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах; -Хувийн өмчийн сургуулиудын төлбөрийн хэмжээ, сургалтын чанарт хяналт тавих.

2015.06.04-ны 11 дугаар тогтоолоор Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хангахыг Засгийн газарт чиглэл болгов.

6228 Нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш ажилчид болох 158 албан хаагч, суралцагчдын эцэг эхчүүд болох нийт 2973 иргэнээс тус сургуулийн давхар нэмэх өргөтгөлийн төсвийг нэмэгдүүлэн сургуулийн дэргэд өргөтгөлийн барилга барих асуудлыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өргөдөл

Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар тус 84 дүгээр сургуулийн одоо байгаа барилга дээр давхар нэмэх бус тус сургуулийн эдэлбэр газар дээр шинээр зураг төсөл боловсруулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2015 оны төсвийн тодотголд тусган барилгын ажлыг эхлүүлэх, шаардлагатай бол цаашид улсын төсөвт санхүүжилт нэмж тусган хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгов.

5120 Засгийн газрын "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" 2011 оны 175 дугаар тогтоол хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгуулах тухай

Байнгын хорооны 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т чиглэл болгов. Тогтоолын биелэлтийг 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан тус Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг даалгав.

5119, 4863 “Монгол Улс нэгдэн орсон олон улсын конвенц, протоколоо хэрэгжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа” асуудлаар тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдөл

        Иймд Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсон, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлийг Засгийн газарт өгч шийдвэрлэлээ.

Нэр бүхий 31 иргэнээс Иргэдээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул уг хуулийг шинэчлэн гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах арга хэмжээг нарийвчлан тусгах асуудлаарх өргөдөл

           Иймд иргэдийн өргөдлийг нэгтгэн Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэн тус Байнгын хороотой хамтран уг хуулийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллагуудын санал авах хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

          Иргэдээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой саналуудыг ирүүлсэн тохиолдолд Өргөдлийн байнгын хороо уг хуулийн төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх боломжтой юм.

Нэр бүхий 3375 иргэнээс Засгийн газарт хувьцаагаа буцаан худалдах буюу нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлтээ гаргасан боловч мөнгө нь олгогдоогүй иргэд 1072 хувьцаагаа буцааж авахыг хүссэн

Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөв.

Нэр бүхий 5 иргэнээс Төрийн албаны тухай хуулийн 27.1.8 дахь заалт буюу Төрийн албан хаагчид эмчилгээний зардлын дэмжлэг үзүүлэх тухай заалт огт хэрэгжихгүй байгаа тухай

   Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Засгийн газарт Хуулийн заалтыг хэрэгжүүлэх тухай чиглэл өглөө.

Нэр бүхий 2 иргэнээс Иргэдээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дахь заалт хэрэгжихгүй байгаагаас энгийн байгууллагад ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээ цэргийн алба хаасан жилдээ хөрвүүлэн тооцуулж чадахгүй хохирч байгаа тухай

Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох заалтыг боловсронгуй болгох талаар судалж Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болголоо.

нэр бүхий 2 иргэнээс Ахмад уурхайчид цалингийн 45 хувьтай тэнцэх хэмжээгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд дундаж тэтгэвэр 273 854 төгрөг байна. Иймд гадаадын жишгээр газрын гүнд ажилласан иргэдэд тэтгэвэр тогтоох хувь хэмжээг нэмэх, газрын гүнд ажилсны нэмэгдэл, эсхүл нэг удаагийн нөхөн төлбөр олгуулах

   Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 08-ны 07 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөв.

51 иргэний өргөдөл Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн агуй, Хөвсгөл сумын Хутаг уул, Дэлгэрэх сумын Чандмань хар уул, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хүслэнтэйн дунд ус зэрэг газарт явуулж буй ашигт малтмалын үйл ажиллагаанаас эрх ашиг нь хохирч буй талаар

Байнгын хорооны 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 09 тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөв.

Нэр бүхий 380 иргэний өргөдөл Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын ахмадын хороо, ажиллагсдын төлөөллөөс Улсын Их Хурал дахь намын бүлгүүдэд хандаж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг /хуучин нэрээр/ дахин байгуулж, эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгыг эмнэлэг болгох талаар иргэдийн гаргасан өргөдөл

Өргөдлийн байнгын хорооноос Хууль зүйн сайдад 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/763 тоотоор явуулсан албан бичиг

Хууль зүйн сайдын Өргөдлийн байнгын хороонд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/354 тоотоор ирүүлсэн албан бичиг

 

 

 

Нэр бүхий 23 иргэний өргөдөл Бэлчээрийг менежментийг сайжруулах болон орон нутагт бэлчээрийн асуудлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үлийн цагаан оготныг устгах арга хэмжээ авах

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад бэлчээр ашиглалт, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийг ихээр сүйтгэж буй үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулах талаар ажлын саналыг хүргүүллээ.

4037 Mал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх талаар арга хэмжээ авч өгөх тухай

Байнгын хорооны 2014.10.29-ний өдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөв.