УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: “Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн, … , Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөхийг дэмжлээ

  • 2019 оны 07 сарын 03

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.07.02/ 18 цаг 06 минутад гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

 

 

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй, харин УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр, “Ерөнхийлөгчөөр ТАВИН ТАВАН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг “Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 88,9 хувийн саналаар дэмжигдэв.

 

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 30.2-т заасан хэсгийг “Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөхийг дэмжсэн Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах