“Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “B” танхимд.

  • 2016 оны 11 сарын 11

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Лхагва гаригт “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас  Төрийн ордны “B” танхимд  болно.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

14.00-14.05              Нээлт            

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга      Д.Сарангэрэл

14.05-14.20              Илтгэл 1:     

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчин, түүнийг боловсронгуй болгох

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр

14.20-14.30              Илтгэл 2:     

Хөдөлмөр эрхлэлт ба эдийн засгийн орчин нөхцөл Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл

14.30-14.40              Илтгэл 3:    

Хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн  байдал, тулгамдаж буй асуудлууд             

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга

14.40-14.50               Илтгэл 4:     

Ажлын байр нэмэгдүүлэх боломж, хувийн хэвшлийн оролцоо

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар

14.50-15.50               Хэлэлцүүлэг

15.50-16.00               Хаалт            

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО