Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.
Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар Өмнөговь аймгийн 1059 иргэнээс Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар ирүүлсэн өргөдлийн талаарх Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн, Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг тус тус сонсов.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар /2015.11.04/ Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, Монгол Улсын хууль, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцож, огцруулах асуудлын талаар Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооноос тогтоол гаргах асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.14/ хуралдаанаар Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх, Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах мөн Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацааны өргөдөл шийдвэрлэлтийн мэдээ сонсох гэсэн 3 асуудал байлаа
Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийгТөрийн ордны хуралдааны “Б” танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, нийслэлийн болон Орхон аймгийн баг, хороодын Засаг дарга нар болох 100 гаруй хүн оролцлоо.
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2015.07.01/ Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан болон Байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацааны тайланг танилцуулах, чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай зэрэг хоёр асуудал хэлэлцлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны зургадугаар сарын 17-ны Лхагва гарагийн хуралдаанаар Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2015.06.03/ үдээс хойш хуралдаж, Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүд болон Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийн талаар хэлэлцлээ.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр /2015.05.28/ Төрийн ордны “В” танхимд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн зохицуулалт, ажлын явц, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.