Газрын дор болон хүнд, хортой нөхцөлд ажилласан иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

  • 2014 оны 12 сарын 03

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр / 2014.10.08 / хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд газрын дор болон хүнд, хортой нөхцөлд ажилласан иргэдийн нийгмийн асуудлын талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцсэн юм.

Иргэн Д.Орги, Г.Чимэгдэлгэр нарын ахмад уурхайчдаас “ уурхайчид энгийн иргэдийн адил цалингийн 45 хувьтай тэнцэх хэмжээгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд дундаж тэтгэвэр 273854 төгрөг байна. Уурхайчид газрын гүнд болон, хортой нөхцөлд олон жил ажилласанаас хууч өвчинтэй болж эмчилгээ сувилгаа шаардлагатай болдог. Иймд хөдөлмөрийн хүнд, хортой, өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд бусад улсын жишгийг харгалзан газрын гүнд ажилласны нэмэгдэл, эсхүл нэг удаагийн нөхөн төлбөр олгож өгөхийг хүссэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хийсэн юм. Тэрээр танилцуулгадаа, уул уурхайд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлтийн хувьд энгийн иргэдээс эрт тэтгэвэр тогтоодог онцлогтой. Үүнийг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт газрын дор болон хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилласан жилээс хамааруулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг өөр өөр буюу энгийн иргэдээс 5-10 жилийн өмнө байхаар заажээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтанд учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь бол 9 сар, 71 хувиас дээш тохиолдолд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан байна. Үүний дагуу уул уурхайд ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд тухайн ажил олгогчоос нөхөн төлбөр олгодог бөгөөд өргөдөл гаргагчдын ажиллаж байсан Налайхын уурхай 1989 онд татан буугдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4-т Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой / 51 буюу түүнээс дээш хувьтай / хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно гэж заасны дагуу дээр дурдсан нөхөн төлбөрийг төрөөс олгожээ. 2001-2012 оны хооронд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд 5 удаагийн нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас олгосон зэргийг дурдлаа. Иймд ажлын хэсэг хүнд хортой нөхцөл, газрын дор ажиллаж буй иргэдийн нийгмийн баталгааг хангах, тэдгээрт хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр олгох талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судлах шаардлагатай тохиолдолд хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 409
Дэмжиж байна
81.9% (335)
Дэмжихгүй байна
17.1% (70)
Санал өгөх Үр дүн харах