Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

  • 2017 оны 11 сарын 04

Байнгын хорооны хуралдаан 16 цаг 57 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв.

 

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Байнгын хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүдийн дотроос олонхийн саналаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан болохыг дурдаад тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийг нэр дэвшүүлж байгааг танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Мэдээ мэдээлэл

Санал асуулга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Ноён уул”-ыг ашигт малтмал олборлох зорилгоор ашиглахгүй хэвээр үлдээж, уул, усаа унаган төрхөөр нь хадгалж, дархан цаазат газар болгохыг хүсч байна.
Санал өгсөн: 684
Дэмжиж байна
63.7% (436)
Дэмжихгүй байна
35.5% (243)
Санал өгөх Үр дүн харах