Өргөдлийн хариу

Өргөдлийн дугаар нэр бүхий 2 иргэнээс
Товч утга Монгол Улс нэгдэн орсон олон улсын конвенц, протоколоо хэрэгжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай өргөдөл ирүүлсэн.
Өргөдлийн дэлгэрэнгүй

Монгол Улс 1998 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай”, 1983 оны ОУХБ-ын 159 дүгээр конвенцийг  соёрхон баталсан, мөн 2008 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенци”-д нэгдэн орсон байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил албан тушаалтныхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах” заалттай, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын цагийг богинсгох, ээлжийн амралтыг уртасгах, аж ахуйн нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах квот тогтоох, үүнийг биелүүлээгүй тохиолдолд ажлын байрны төлбөр төлөх зэрэг зохицуулалт байдаг.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаатай холбогдуулан татварын хөнгөлөлт үзүүлэх, зарим төрлийн дэмжлэг үзүүлэх зохицуулалтууд байдаг юм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ёстой 3036 аж ахуйн нэгж, байгууллага энэхүү заалтыг хэрэгжүүлэх судалгаа байдгаас 1469 нь үүргээ биелүүлж, 235 аж ахуйн нэгж, байгууллага дээрх хуулийг хэрэгжүүлээгүй учраас төлбөр төлж, 16 аж ахуйн нэгж, байгууллага төлбөрөөс чөлөөлөгджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтын тусгай орчныг бүрдүүлэх тал дээр холбогдох байгууллагууд анхааран ажиллаж байгааг тэмдэглээд, 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2575 иргэн хамруулсан, 1 тэрбум 929 сая төгрөг зарцуулж, үр дүнд нь 1576 иргэн шинээр ажлын байртай болсон. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт нийт хөрөнгийн хэмжээг өмнөх оныхоос 30 орчим хувиар нэмэгдүүлэн, 3000 гаруй иргэнийг хөтөлбөрт хамруулан, шинээр 1500 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна.

Өргөдлийн хариу

Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсон, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлийг Засгийн газарт өгч шийдвэрлэлээ.