Хэлэлцүүлэгдэж буй өргөдөл: №8900

Тайлбар:

УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаарх өргөдөл

 2015.10.02 Д.Туяа 99588185

Дорнод аймгийн Халх гол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид болон тус сумын 1659 иргэнээс “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын 75 дугаар тогтоолыг батлан гаргахдаа орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, нийгэм, эдийн засаг, экологийн сөрөг нөлөөллийг тооцоолоогүй гаргасан тул уг тогтоолыг хүчингүй болгох

2015.10.03 “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТТБ Д.Даш

Чөлөөт бүсийн тухай хуулийн 2015.02.12-нд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 15-р зүйлийн 15.1-т “Чөлөөт бүсэд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулахад, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4 дэх заалт хамаарахгүй. Квот хязгаарлалт тогтоохгүй гэсэн заалт оруулсны дагуу олон мянган гадаад иргэдийг суурьшуулах гэж байгаа

Гаазар давхардуулан эзэмшүүлэх гэж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “ Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчиж байна

Монгол Улсад болон ДМ Нэгдэлийн гадаад дахь салбаруудаар Солонгос, Турк, Швед дэх салбараар дамжуулан 2 өдрийн явуулсан санал асуулгаар 1500 хүн Улсын Их Хурлын 75 дугаар тогтоолыг эсэргүүцэн гарын үсэг зурсан.

2015.11.09 Дорнод аймгийн Халх гол сумын 830 иргэн

Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын турхай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон байгаль хамгаалахтай холбоотой олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг өөрийн бүрэн эрхийн хэмжээнд хуульд нийцүүлэн хүчингүй болгохыг шаардсан

Товч утга:
Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох
Өргөдөл:

Дорнод аймгийн Халх гол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид болон тус сумын иргэд, “Дархан Монгол ногоон нэгдэл” Төрийн бус байгууллагаас  иргэдийг төлөөлөн “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолыг батлан гаргахдаа орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, нийгэм, эдийн засаг, экологийн сөрөг нөлөөллийг тооцоолоогүй гаргасан тул уг тогтоолыг хүчингүй болгох асуудлаарх 3900 иргэний өргөдлийг тус Байнгын хороонд ирүүлсэн